МОНГОЛЫН ЗҮРХНИЙ ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА
Монголын Зүрхний Холбоо (МЗХ) нь хот, хөдөөд өөрийн салбараа байгуулсан, гадаад, дотоодын эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай, төгсөлтийн өмнөх ба дараахь сургалтыг явуулдаг Монголын нэрт эрдэмтэн багш нар, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч болон тэргүүлэх зэргийн эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн, эмнэлгийн ажилчид болон олон нийтийн дунд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж буй төрийн бус, олон нийтийн байгууллага юм.
МЗХ-ны бүтэц:
Ерөнхийлөгч: АШУ-ны доктор, профессор, хүний гавъяат эмч А. Өлзийхутаг
Удирдах зөвлөлийн гишүүд:
- Д. Нарантуяа, АУ-ны доктор (Монголын Зүрхний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)
- Г. Дэжээхүү, АУ-ны доктор, хүний гавъяат эмч (Олон Нийтийн Байгууллагатай харилцах ажил эрхэлсэн референт)
- Н. Жаргалсайхан, ШУ-ны доктор, профессор (Гадаад Харилцааны асуудал хариуцсан референт)
- X. Туяа, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн змч (Эмнэлгийн байгууллага, сургалт хариуцсан референт)
- Д. Сэржээ, АШУ-ны доктор, профессор, хүний гавъяат эмч (Хяналтын алба хариуцсан гишүүн)
- Б. Болдсайхан, АУ-ны доктор (Хяналтын алба хариуцсан гишүүн)
- Н. Баясгалан, АУ-ны магистар (Хяналтын алба хариуцсан гишүүн)
Товч түүх:
Анх Альберт Швайцерийн нэрэмжит Хүмүүнлэгийн хүрээлэн, Монголын Нээлттэй Нийгэмлэгийн Хүрээлэн хамтран зохиосон "Зүрх судасны өвчин" сэдэвт семинарт оролцогчдын цуглааны сүүлчийн өдөр буюу 1999 оны 09 сарын 30-ны өдөр тусгай хуралдаан зарлаж, хуралдаанд оролцогчдын 100%-ийн дэмжлэгтэйгээр "Монголын Зүрхний Холбоо" байгуулсан бөгөөд их эмч Б. Болдсайханыг "Ерөнхийлөгч"-өөр томилсон тухай тэмдэглэсэн. Уг хуралдаанд150 хүн оролцсоны дотор тухайн үед АУИС-ийн зүрх судасны тэнхмээс А. Өлзийхутаг, Д. Сэржээ, Д. Нарантуяа, Д. Зулгзрэл, Н. Баясгалан нарын 5 багш, Дотор Судлалын Төвийн захирал, профессор Ч. Цэрэннадмид, Хүүхдийн тэнхмийн эрхлэгч доктор Н. Жаргалсайхан, АУҮХүрээлэнгийн захирал доктор, профессор Ц. Мухар, "Хүмүүн" Эмнэлгийн ерөнхий захирал АУ-ны доктор Г. Дэжээхүү, ЭМЯ-ны эрүүл мзнд, удирдлага, мэдээлэл, боловсролын төвийн дэд захирал, АУ-ны доктор С. Дуламсүрэн, мөн газрын мэргэжилтэн К.Тунгалаг, Эрүүл мэндтйн салбарын хөгжил хөтөлбөрийн зөвлөх АУ-ны доктор Б. Оргил, УБ хотын эмнэлэг байгууллагуудыг төлөөлж 22 мэргэжилтэн, хөдөө орон нутгийн 22 төлөөлөгчид, семинар зохион байгуулсан гадаадын мэргэжилтэн, сайн дурын төлөөллийн хүмүүс байлаа.
Байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа буюу 2004 онд холбооны удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж Монголын Зүрхний Холбоо (МЗХ)-ны ерөнхийлөгчөөр А. Өлзийхутагийг томилсон болно.
Хамтын ажиллагаатай гадаадын байгууллагууд:
- ДЭМБ
- Монголын Сорилын Сангийн Эрүүл Мэндийн Төсөл
- Америкийн Зүрхний Холбоо
- Дэлхийн Зүрхний Холбоо
Хамтын ажиллагаатай дотоодын байгууллагууд:
- ЭМШУИС-ийн АУС
- Шастины Клиникийн III Нэгдсэн Эмнэлэг
- Клиникийн II Нэгдсэн Эмнэлэг
- Клиникийн I Нэгдсэн Эмнэлэг
- Аймаг, дүүрэг, өрхийн эмнэлгүүд
Үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн товчоон:
МЗХ-ны үйл ажиллагаа 2007 оноос идэвхжин гадаад, дотоодын эмч нар, байгууллагуудтай хамтран олон улсын хурал, сургалтуудыг зохион байгуулсаар ирлээ.
- МЗХ нь эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Зүрхний эмч нарын нарийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх үүднээс "ХЭМ АЛДАГДЛЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭГ ЧАНАРЖУУЛАХ НЬ" сургалтыг Новосибирскийн оношлгоо эмчилгээний төвийн зүрх судасны клиниктэй хамтран 2007 онд эрүүл мэндийн III шатлалын эмнэлгийн зүрх судасны нарийн мэргэжлийн 20 эмчид сургалтыг зохион байгуулсан билээ. Үүгээр 24 цагийн холтер мониторингийн сургалтыг Монголд анх удаа онол дадлагыг хослуулан хийсэнд эмч нар ихэд талархсан билээ.
- Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл нэмэгдэж ачааллаа дийлэхээ больсон энэ үед эмнэлгээс гадуур нөхцөлд гэнэтийн тохиолдол болоход заавал эмнэлгийн гэлгүйгээр хүн бүр нэг нэгэндээ тусламж үзүүлж амьдралыг хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэж үзсэний үүдсэнээс УБ хотын бүх шатны эмнэлгийн төлөөлөл нийт 200 эмч, сувилагч нарт "ЗҮРХ УУШГИНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАХ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ-ыг Америкийн Зүрхний Холбоотой хамтран 2008, 2009 онуудад зохион байгуулсан билээ. Монгол улсад анхан шатны тусламжийн хүрээндзөвхөн насанд хүрэгчид төдийгүй хүүхдэд ЗУСА анхан шатны тусламжийг хот болон хөдөө орон нутгийн эмч нар олон улсын стандартын түвшинд үзүүлэх дадлага, чадвар, хандлагатай болгоход, мөн өөрийгөө дүгнэж хөгжүүлж сургахад бидний гол зорилго чиглэж байсан.
- Нийслэлийн, ялангуяа дүүргийн эмнэлгүүдийн эмчилгээний чанарыг дээшлүүлэх үүднээс 2009 онд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Америкийн Зүрхний Холбоо, Монголын Зүрхний Холбоо хамтран "ЗҮРХ СУДАСНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ" сургалтанд хөдөө орон нутгаас (Увс, Говь-Алтай, Дундговь, Ховд, Дархан, Завхан, Төв, Өмнөговь, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Налайх, Баян-Өлгий, Хэнтий) 15, Улаанбаатар хотын I, II, III шатны улсын болон хувийн эмнэлгийн, яаралтай түргэн тусламжийн төвийн, ЭНЭШТөвийн 67, нийт 82 эмч оролцсон.Эмч нарт зүрхний титэм судсыг сэтгүүрдэх, пейсмейкер тавих, хэрхэн удирдаж хянах талаар (Кат-лаб) сургалтыг явуулж, дадлагаар үзүүлсэн болно. Энэ нь Монголд анх удаагаа хийгдсэн сургалт бөгөөд эмч нарт асар их ач холбогдол, өгөөжөө өгсөн юм. Америкийн Зүрхний Холбооны "Зүрх судасны сэхээн амьдруулалт" суралцагчийн удирдамж, DVD-r монгол хэл дээр хөрвүүлэн, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлэн сургалтанд оролцсон нийт эмч нарт тарааж, нийт оролцогчдод Америкийн Зүрхний Холбооны сертификатыг олголоо.
- Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрхний эмгэгийн гол хүндрэл зүрхний архаг дутагдал (ЗАД)-ын оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох зорилгоор ЗҮРХНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ "ЗҮРХНИЙ АРХАГ ДУТАГДЛЫН ОРЧИН ҮЕИЙН ОРЧИН ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АСУУДАЛД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ ДЭМБ, Зүрх Судасны Төв МОН/003 (Люксенбургийн төсөл), ЭМЯ, ЭМШУИС, ШКТЭ-тэй хамтран 2009.07.02-04-д зохион байгуулсан. Хуралд Монгол, Люксенбург, АНУ, Франц, Тайваны эрдэмтэд илтгэл тавьж, Улаанбаатар хотын эрүүл мэндиин I, II, III шатлалын эмнэлгиин эмч нарын төлөөлөл, хөдөө орон нутгийн змч нар, ЭМШУИС-ын АУС-ийн зүрх судасны тэнхмийн багш нар нийт 250 төлөөлөгч оролцсон. Хурлаас Монголын эмч нар хөгжингүй орны эмч нарын туршлагаас хуваалцаж, тэдний ЗАД-ын орчин үеийн оношлогоо, эмчилгээний талаархи мэдлэг дээшилж, өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэх боломжтой болсон ба ЗАД-ын оношлогоо, эмчилгээний зөвлөмжийг гаргасан.
- МЗХ нь 2007 оноос эхлэн Артерийн Гипертензи-тэй тэмцэх өдрийг жил бүрийн 5 сард ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2009 оны 09.27-нд Монголын Мянганы Сорилын Сан, ДЭМБ-ийн санхүүжилтээр, ЗГХА-ЭМГ, ЗГХА-БТСГ, ЭМШУИС-тай хамтран Дэлхийн Зүрхний Өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрөөсөн. Уг өдрийн зорилго нь ажлын байранд эрүүл хэв маягийг хэвшүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах байлаа. МЗХ нь Америкийн Зүрхний Холбоотой хамтран ажиллаж, тэдний салбар төвийг байгуулахаар, Дэлхийн Зүрхний Холбоонд гишүүнээр элсэхээр идэвхтэй ажиллаж байна. Гадаадын нэр хүндтэй байгууллагууд бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж байгаа нь манай холбоо өргөжин тэлж, бидний чадавхи өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Өнөөдөр МСС-ийн Эрүүл Мэндийн Төслийн хүрээнд явагдаж буй ажиллагаанууд, STEP-2 судалгаанд МЗХ идэвхтэй оролцож байна.
Бидний гол зорилгуудын нэг бол дотрын болон Зүрхний эмч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх явдал юм. Манай холбооны эрдэмтэн, докторууд удирдамж, стандарт, сурах бичиг, гарын авлагуудыг бичих, шинэчлэхэд идэвхтэй оролцон, шинэ бүтээлүүдээ гаргахад бэлэн болоод байгаа билээ.